НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

2016 оны 3 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтууд гэсэн баримт бичиг батлан гаргаад байгаа бөгөөд үүний нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголд хийх талаар уулзалтын үеэр санал солилцлоо. Уг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан гаргахад Монголын оролцоо чухал байсныг хатагтай Биата Транкман онцолж байв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайлал үзүүлж, цаашид ч үйл ажиллагаанд нь оролцох байх гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, хууль тогтоомж, эрх зүйн орчин хэрэгтэй юм байна.

Монгол Улс мөн урт хугацааны хөгжлийн хөтөлбөр гэсэн баримт бичиг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29986
0 эможи
keyboard_arrow_up