10 мянга гаруй жолооч 1-5 хүртэлх эрхийн оноогоо хасуулжээ

Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулжээ. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо нэгийг нь, үлдсэн нь хоёроос тав хүртэл хасуулсан байна.
Өөрөөр хэлбэл, ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох цахим машин нийт цагдаа нарын 60-70 хувьд очоод байгаа юм.
Энэ нь зарим орон нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын оноог хасаж, торгох ажил хоттой харьцуулахад бага байна гэсэн үг юм.









