Туркийн элчин сайдын яамнаас 100 тонн нүүрс тараалаа

2016 оны 3 сарын 12

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо” ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлж байгаадаа баяртай байна. Тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29980
0 эможи
keyboard_arrow_up