БАЯРТ МЭДЭЭ: Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн гүйлтийн зам барина

2014 оны 5 сарын 15

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/378 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн Налайх дүүрэгт байгуулагдах хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын суурийг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.  Нийслэлийн Налайх дүүрэгт баригдах хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын ажлын зураг, төсөв болон ажлын гүйцэтгэлд шаардагдах 500,000,000   төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа. Харин шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хариуцуулж, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2996
0 эможи
keyboard_arrow_up