Ажилгүйчүүдийн тоо 35 мянгад хүрлээ

2016 оны 3 сарын 11

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 35 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Энэ нь 2015 оны хоёрдугаар сараас 1.3 мянган хүн буюу 3.9 хувиар, өмнөх сарынхаас 0.5 мянган хүн буюу 1.4 хувиар өсчээ. Ажилгүй 35 мянган иргэний 21.5 мянга буюу 61.4 хувь нь 15-34 насны залуус байна. Сүүлийн таван жилийн судалгаагаар 2012 оны хоёрдугаар сард 58 399 ажилгүй иргэн бүртгэгдсэн нь хамгийн өндөр статистик аж. Харин 2014 оны хоёрдугаар сард хамгийн бага буюу 33 474 ажилгүй иргэн бүртгэгдэж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29950
0 эможи
keyboard_arrow_up