Монголд анх удаа “SAFETY & HEALTH EXPO” 2016 зохион байгуулагдах гэж байна

2016 оны 3 сарын 11

Монголд анх удаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн "Safety & Health Expo - 2016" арга хэмжээ 2016 оны 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зохион байгуулагдах тус арга хэмжээний зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааны бодлого, чиглэлийн талаар мэдээлэл авах, ХАБЭА-н шилдэг туршлагыг хуваалцаж, харилцан хамтын ажиллагааг дэмжих замаар аж үйлдвэрийн салбарт гарч буй осол, бэртэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

"Safety&Health Expo - 2016" арга хэмжээ нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

Экспо - Байгууллагуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагааны танилцуулга Үзэсгэлэн арга хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 40 байгууллага оролцоно. Үүнд:

  • Худалдааны болон ханган нийлүүлэгч байгууллагууд (нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, аюулгүй ажиллагааны багаж, тоног төхөөрөмж, анхны тусламжийн хэрэгсэл, гал түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж г.м)

  • Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид (ажлын хувцас, ажлын тусгай хувцас, аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ)

  • Эмнэлэг (урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо)

  • Даатгал (ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгал)

  • Лабораториуд (орчны шинжилгээ, нөхцөлийн хэмжилт, химийн хаягдал цуглуулах, боловсруулах)

  • Аюулгүй байдал (дохиолол хамгаалалт)

  • Харилцаа холбооны байгууллагууд (сансрын хөдөлгөөнт холбоо, GPS)

  • Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ (ХАБЭА зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, сургалт, программ хангамж)

  • Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд

Зөвлөгөөн - Салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн 14 шилдэг илтгэл, хэлэлцүүлгүүд явагдана. Илтгэлийн сэдэв нь дор дурьдсанчлан цаашид өсөн нэмэгдэх болно. Үүнд:

  • Байгууллагын ХАБЭА-н шилдэг туршлага

  • Шат тавцан бусад хэрэгсэл дээр өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа

  • Хөдөлгөөнт машин механизмтай хэрхэн ажиллах үеийн аюулгүй ажиллагаа

  • Зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал

Нетворкинг – Хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах. Экспо арга хэмжээний үеэр сонирхсон ирсэн зочид, төлөөлөгч нар мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлцэл хийх өргөн боломж бий болох ба зохион байгуулагчдын зүгээс нөхцөл бололцоог хангаж өгнө.

Ерөнхий зохион байгуулагч: Сэйфти Ресоурс Монголиа ХХК

Дэмжигч байгууллага:

  • Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар

  • Онцгой Байдлын Ерөнхий Газар болон бусад агентлагууд

  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Холбоо барих:

SRM - Safety Resource Mongolia LLC
Contact: +976 90069955; +976 99109466
E-mail: support@srm.mnsafetyresourcemongolia@gmail.com 
Web: www.srm.mn
Address: Saruul center, Narnii road – 53, 
Sukhbaatar district - 14252, Ulaanbaatar, Mongolia

МҮХАҮТ, ХАБЭАЗөвлөл, 
Утас: +976-11-322145, 99169172
Цахим шуудан: batsaikhan@mongolchamber.mn
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТанхимын байр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29926
0 эможи
keyboard_arrow_up