НӨАТ-ын баримт цуглуулах шаардлагагүй болно

2016 оны 3 сарын 11

НӨАТ-ын шинэчилсэн хуулийн хүрээнд татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20 хувь, худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал сугалаа хэлбэрээр буцаан авах боломж бүрдсэн. Ингэхдээ иргэд бараа худалдан авсан баримтаа ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх шаардлагатай болж буй.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслөөс цахимаар бүртгүүлэхдээ заавал баримт ашиглах шаардлагагүй болгохоор ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, иргэд иргэний үнэмлэх эсвэл банкны карт зэрэг  өөрийгөө нотлох ямар нэгэн бичиг баримтаараа дамжуулаад автоматаар ebarimt.mn-д бүртгэдэг болох юм байна. Энэ технологийг кассын машин дээр хөгжүүлэх туршилтын ажил эхэлчихсэн байгаа гэдгийг мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслөөс хэлж байна. Түүнчлэн энэ ажлыг ирэх зургаадугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29919
0 эможи
keyboard_arrow_up