Энэ сарын 25-26-нд ШИЛЖИХ ШӨНӨ Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжинэ
2016 оны 3 сарын 10

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилготойгоор Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилждэг уламжлалтай. Тэгвэл энэ гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Өөрөөр хэлбэл 02.00 цагаас та цагаа 03.00 дээр тааруулах юм.
Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29901
0 эможи