Цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж болзошгүй

2016 оны 3 сарын 10

Монгол орон даяар өнгөрсөн долоо хоногт цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Тэгвэл дахин цаг агаарын гамшигт үзэгдэл болж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Маргааш нутгийн хойд, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр зарим газарт салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Томоохон голын сав нутгаар хүйтний эрч чангарч Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 23-28 хэм, харин говийн нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-23, өдөртөө 9-14 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29888
0 эможи
keyboard_arrow_up