ОУОСХ-нд Монгол гишүүдийн тоо нэмэгдлээ

2016 оны 3 сарын 10

FISU буюу ОУОСХ-ны гүйцэтгэх хорооны хурал 2016 оны гуравдугаар сарын 3-6-нд болж, тус байгууллагын 15 хороодын дарга, 275 гишүүдийн нэрсийг хэлэлцэн баталжээ. 2007 оноос хойш хяналтын хорооны гишүүнээр ажиллаж байсан Д.Жаргалсайхан тус хорооны дэд даргаар дэвшин сонгогдсон байна.

Түүний удирдах хяналтын хороо нь 27 орны гишүүдээс бүрджээ. Тэгвэл Монголын гурван иргэн анх удаагаа сонгуульт ажлыг 2016 оноос хүлээн ажиллахаар болсон байна. Монголын оюутны спортын холбооны (МОСХ) гадаад харилцааны ажилтан Зоригтын Уранбилэг ОУОСХ-ны оюутны хорооны гишүүнээр сонгогджээ.

ОУОСХ-ны боловсролын хорооны ажлын хэсгийн гишүүнээр МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Хашбатын Батсайхан сонгогдсон бол хэвлэл мэдээллийн хорооны ажлын хэсгийн гишүүнээр Ийгл телевизийн захирал Дашдаваагийн Бадамдаш сонгогдсон байна. 

Ингэснээр Монгол улсаас ОУОСХ-нд нийтдээ таван хүн сонгуульт албан тушаалтай болж байгаа аж.

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2003 онд МОСХ-ны Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан анх удаа сонгогдож байсан бол тэрээр 2007 оноос эхлэн тус байгууллагын Ерөнхий санхүүчээр гурав дахь удаагаа сонгогдон, ажил үүргийн дагуу хороодын ажилд оролцон ажиллаж байна. 

ОУОСХ нь 170 гаруй гишүүн оронтой, Дэлхийн оюутны Универсиад наадам буюу бага олимпийн наадмыг явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий томоохон байгууллага юм.

Тус байгууллагын Ерөнхий Ассамблейн хурал өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Швейцарын Лозаннь хотноо болж шинэ удирдлагууд сонгогдоод удаагүй байсан бөгөөд ийнхүү Гүйцэтгэх хорооны хурлаараа салбар хороодын бүрэлдэхүүнийг сонгон баталж 2016-2019 оны үйл ажиллагаанд нь оруулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29872
0 эможи
keyboard_arrow_up