ХУВЬЦААГАА арилжаалахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газарт хүргүүлэв

2016 оны 3 сарын 10

Өвөрхангай аймгийн Арвайхээр тохижилт үйлчилгээний газраас “Яг одоо таны оролцоо” урамшуулалт аяныг хоёрдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, эрүүл аж төрөх ёс зан үйлийг төлөвшүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хорооллын гудамжинд ил задгай хог хаягдал, угаадас асгахгүй байж хэвших нь аяны зорилго юм.

Аяны арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучууд хамрагдах ба гудамжинд ил задгай хог хаягдал хаяж,  угаадас асгаж байгаа иргэдийг утас, зургийн аппаратаар баримтжуулан зургийг нь авч, холбогдох албан тушаалтанд биеэр хүлээлгэн өгснөөр Арвайхээр ОНӨААТҮГ-ын албан ёсны Facebook хуудсанд байршуулна. Ингэхдээ зөрчил гаргасан иргэний дүрс танигдахуйц байдалтай, хог хаягдал, угаадас асгасан орчин тодорхой, айл өрхийн хаяг үнэн зөв байх шаардлагыг тавьжээ.Уг зөрчлийг илрүүлсэн иргэнийг 5000 нэгжээр шагнах бол зөрчил гаргасан иргэнийг 10 мянгаас дээш төгрөгөөр торгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29867
0 эможи
keyboard_arrow_up