“Монгол, Туркийн харилцааны хөгжил" ном хэвлэгдэв

2014 оны 5 сарын 15

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монгол, Туркийн харилцааны хөгжилт” номыг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүлэв.

Уг номонд хоёр улсын хооронд болсон өндөр, дээд хэмжээний айлчлалууд, тэдгээрийн үеэр гаргасан гол баримт бичгүүд, эдийн засаг, соёл, боловсрол, хууль сахиулах байгууллагын харилцаа, Монголын болон Туркийн Элчин сайд, Өргөмжит консулууд болон Туркт суугаа манай иргэд, оюутнуудын тухай өгүүлжээ.

Монгол, Турк хэлээр бичигдсэн энэ номонд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харуулсан 100 орчим гэрэл зураг оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2986
0 эможи
keyboard_arrow_up