Энэ жилээс эхлэн газар тариалангийн даатгал хийгдэхээр боллоо
.jpg)
Газар тариалан нь улс орны хувьд нэн чухал салбар бөгөөд байгалийн хүчин зүйлсэд нэн өртөмтгий учир газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүнийг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хэрэгжүүлж эхэлж байна.
Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газар тариалан эрхэлж буй тариаланчдыг байгаль, цаг уурын болон бусад эрсдэлээс шалтгаалан ургац алдах, улмаар эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм. Тус даатгалыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь тодорхой сумдад туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтаар газар тариалангийн даатгалын туршилтын бүтээгдэхүүнийг тариалан эрхлэгчдэд танилцуулах, санал бодлоо солилцож ярилцах юм. Зөвлөгөөнд Монгол Улсын Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газар тариаланчдын холбоо, газар тариалан эрхлэгчид болон 16 даатгалын компанийн төлөөлөл оролцоно.
Уулзалт: 2016 оны 3-р сарын 10-нд BLUE SKY TOWER, TOPAZ танхим (3 давхар)-д 9:30-12:30-д болно.









