Гадаадынханд хамгийн дургүй 10 улсын тоонд Монгол багтжээ
2016 оны 3 сарын 09

Гадаад орны иргэд эх оронд нь амьдрах, хөдөлмөр эрхлэхэд дургүй орнуудын жагсаалтын эхний 10-т Монгол улс орсныг WIN Gallup Internationa байгууллага зарласан байна.
Энэ байгууллага гадаад орны иргэдэд хэрхэн ханддаг тухай судалгааг 2015 онд дэлхийн 69 орны 68 мянга орчим хүнээс авч дүгнэлт гаргахад Монгол ТОП-10 орны тоонд оржээ. Судалгааны дүнд “монголчууд өөрсдөө бол гадаад оронд амьдрахаас татгалздаггүй” гэж онцолсон байна.
Харийн иргэдийг нэг их гадуурхадаггүйгээр нь монголчууд өөрсдөө АНУ-д олноороо амьдардаг гэж энд дурдсан байна. Мөн Өмнөд Солонгост ч гэсэн монголчууд олноороо амьдардаг бол Австрали ч гэсэн сүүлийн үед монголчуудын очиж амьдрах дуртай газрын нэг болоод байгаа гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29827
0 эможи