Зээлийн хүү 5 хувь болох ч урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй

2016 оны 3 сарын 09

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болоод байгаа. Тэгвэл таван хувийн хүүтэй зээлийн талаарх мэдээллийг "Тоон мэдээ" буландаа онцолж байна.

Засгийн газар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг 2016 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан
5 хувийн хүүтэй зээлд бүх иргэн хамрагдах боломжтой.
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, 21 аймгийн нутаг дэвсгэрт тус хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
18450 өрх таван хувийн зээлд шилжинэ. Тухайлбал, нийслэлд 945, орон нутагт 17000 орчим зээлдэгчийн зээлийн хүү 8-аас 5 болж буурах юм байна.
Орон сууцны зээлийн төсөөллөөр энэ онд Улаанбаатар хотод 4900 зээлдэгч шинээр нэмэгдэх байсан бол хүүг таван хувь болгосноор нэмж 1357 зээлдэгч шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Сарын 900 мянган төгрөгөөс нэг сая 300 мянган төгрөгийн орлоготой өрхийн зээлдэгчийн тоо илүү хурдацтай нэмэгдэхээр байгаа аж.
Харин хөдөө орон нутагт зээлийн нөхцөл өөрчлөөгүй үед зээлдэгчийн тоо 1773-аар өсөх байсан бол таван хувь болгосноор 1716 зээлдэгчээр нэмэгдэх тооцоотой байгаа юм байна.
Зээлдэгчийн гол өсөлт 500-900 мянган төгрөгийн орлоготой өрхийн хувьд гарна гэж төсөөлж байгаа аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд энэ онд 4915 айлын орон сууц ашиглалтад орно гэж үзэж байгаа. Харин хөдөө орон нутагт энэ онд 7177 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.
Хөдөө орон нутагт нийт 17071 зээлдэгч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 434 зээлдэгч, алслагдсан дүүргийн 945 зээлдэгч байгаа юм.
8 хувийн зээлээс 5 хувийн зээл рүү шилжих иргэд байрны ипотекийн зээл авсан банк, эдийн засагчдаа хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн өмчлөл Засгийн газарт шилжиж байгаа. Мөн эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогыг хэрэгжүүлсэн хугацаанд нийт эдийн засагт шинээр бий болчихсон байгаа 2.45 их наяд төгрөгийн хөрөнгө Монголбанкны тэнцлээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөд шилжинэ. 
Ипотекийн зээлийн хүүг 14 хувийн инфляцитай байхад жилийн найман хувийн хүүтэй байхаар тогтоож олгож эхэлсэн. Харин инфляци 1.7 хувьд хүрээд байгаа энэ үед найман хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа аж.
Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх шаардлага Монголбанкны ипотекийн зээлийн үйл ажиллагаа зохицуулсан журамд байгаа.
Зээлийн хүү 5 хувь болох ч урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29811
1 эможи
keyboard_arrow_up