ОДОНГИЙН мөнгийг өгч эхэллээ
2016 оны 3 сарын 09

Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг энэ сарын 7-с өгч эхэлжээ. Улсын хэмжээнд нийт 208 мянган одонтой ээж байдаг бөгөөд 78 мянга нь нэгдүгээр зэргийн, 130 мянган ээжүүд хоёрдугаар зэргийн одонтой юм байна. Тиймээс одонтой ээжүүдийн мөнгийг тараахад 25,6 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Нэгдүгээр одонтой эхчүүд жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд 100 мянган төгрөг авдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29802
0 эможи