“Номын баяр” зохион байгуулна

2014 оны 5 сарын 14

МЗХ-ны санаачлагаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Тус номын өдөрлөг нь оюутан залуучуудад номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, номын солилцоо, хандивын үйл ажиллагаа өрнүүлэн олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах онцлогтой аж.

Мөн уг арга хэмжээний үеэр номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулах бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд явагдана.

Өдөрлөг 5-р сарын 19-өөс 21-ны хооронд 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МЗХ-ны байрны гадна талбайд болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2979
0 эможи
keyboard_arrow_up