Улаанбаатарт 16 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 17 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 47 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 08-ны 20 цагаас гуравдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. 10-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 12-17 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.









