Хаврын тариалалт ирэх сард эхэлнэ

2016 оны 3 сарын 07

Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байсан учир газар тариалангийн салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Тиймээс энэ хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хийх асуудал тариаланчдын өмнө хүнд сорилт болоод байна. Улсаас тариаланчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх талаар ярьж байгаа ч энэ нь удаашрах хандлагатай, яг хэрэгтэй цагтаа дэм болж чадахгүй байж магадгүй болох гээд байгааг өнөөдөр болсон тариаланчдын зөвлөгөөнөөр ярьж байлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт тариалалт эрхэлдэг Баян-Ундрах компани л гэхэд өнгөрсөн жил ургацынхаа 70 хувийг алдсан гэж байна. Нийт 1200 га-д тариалалт хийдэг тус компани га-гаас 4 центнер л буудай хураан авсан байна. Банк, ТЭДС гээд харилцдаг бүх л газраа өр ширтэй, энэ жилийн тариалалтаа яаж хийх талаар ямар ч төсөөлөл алга гэж Баян-Ундрах ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг ярьж байна.  Ийн цаг агаар өнгөрсөн жил тариаланчдад таатай байгаагүйгээс болж газар тариалангийн салбар нийтээрээ эдийн засгийн чадамж сул болоод байна. Үүн дээр нь төр уян хатан бодлогоо шийдвэртэй хэрэгжүүлж дэмжээд өгөх хэрэгтэй гэж тариалан эрхлэгчид хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29773
0 эможи
keyboard_arrow_up