Солонгос хэлний ШАЛГАЛТАНДАА анхаарах хэрэгтэй

2016 оны 3 сарын 07

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл үргэлжилж байна.  БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд /Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай/-эд очиж бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэл гуравдугаар сарын 4, 7, 9, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагт явагдах юм байна.  БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай. Тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29752
0 эможи
keyboard_arrow_up