Иргэд ТООН гарын үсгээ ашиглах боломж бүрдлээ

2016 оны 3 сарын 07

2011 оны арваннэгдүгээр сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан билээ. Тэгвэл хуулийн төсөл албан ёсоор хэрэгжиж энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхлээд иргэд цахим гарын үсэг ашиглах боломжтой боллоо. Иргэд тоон гарын үсэг хэрэглэж эхэлснээр Засгийн газраас иргэдэд үзүүлдэг 167 үйлчилгээг онлайнаар авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах зэрэг шат дараалсан олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг давуу талтай юм. Иргэдийн цахим иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгийн хос түлхүүр болон гэрчилгээг бичиж өгснөөр иргэд цахим үйлчилгээнд үнэмлэх дэх гарын үсгээ ашиглах юм. Иргэд тоон гарын үсгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч болно. Харин аж ахуйн нэгж байгууллагууд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч болох аж. Иргэдийг өөрсдөө тоон гарын үсгээ авахаар очих үед нь хэрхэн ашиглах болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29751
0 эможи
keyboard_arrow_up