БНХАУ-ын 279 их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 3 сарын 07

БНХАУ-ын 279 их сургуулийн шинжлэх ухаан, инженер, газар тариалан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, хууль зүй, эдийн засаг, менежмент, боловсрол, урлаг, философи, түүхийн чиглэлийн хөтөлбөрүүдээс бакалавр, магистр, докторын түвшинд сонгон суралцах тэтгэлэг зарлагдлаа. Тус улсын Боловсролын яамны харьяа Хятадын тэтгэлгийн консулаас олон улсын оюутнуудын материалуудыг хүлээн авах бөгөад суралцахыг хүсэгчид зөвөлгөө мэдээллийг "Edu World" боловсролын төвөөс авах боломжтой. Суралцахыг хүсэгчдийн голч оноо 80 хувиас дээш, насны хязгаарын хувьд 25-40 байх гэнэ. Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтах бөгөөд магистр, докторын зэрэг хамгаалах оюутнуудад цалин олгох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29740
0 эможи
keyboard_arrow_up