Шар усны үерээс болгоомжлоорой
2016 оны 3 сарын 07

ОБЕГ-аас шар усны үерээс болгоомжлохыг ард иргэдэд анхаарууллаа. Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр үүссэн цасан шуурга, хүйтний эрч Монгол орны нутаг дэвсгэрээр энэ сарын 3-7-ны өдөр дайран өнгөрч наймны өдрөөс дулаарч эхлэх аж. Үүний улмаас ороод удаагүй байгаа их цас хайлж шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29738
0 эможи