Засгийн газар ипотекийн зээлийн 2-р шатыг эхлүүллээ

2016 оны 3 сарын 07

Засгийн газар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэн “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан. Ийнхүү журам баталснаар Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс 434, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг 945, хөдөө орон нутаг 21 аймгийн нутаг дэвсгэр 17071, нийслэлийн зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгаа юм.

Засгийн газар энэхүү журмыг баталснаар ипотекийн зээлийн 2 дугаар үе шат эхэлж буй. Орон сууцны зээл авах гэж байгаа иргэд болон 8 хувийн зээлтэй иргэд энэхүү журамд хамрагдана. Засгийн газар журамдаа тусгахдаа Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах ажлыг эхлүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгосон. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасан. Ийнхүү Засгийн газар журмаа баталснаар ипотекийн 5 хувийн зээл хэрэгжиж, иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29736
0 эможи
keyboard_arrow_up