Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016 оны 3 сарын 07

Маргааш тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг. Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29735
0 эможи