Маргааш бүх нийтээрээ амарна
2016 оны 3 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтээрээ амарна. УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу эл өдөр бүх нийтээрээ амрах юм байна. Түүнчлэн зургаадугаар сарын 1 буюу Эх, үрсийн баяр, зургаадугаар сарын 29-ны өдөр буюу УИХ-ийн сонгуулийн өдөр, долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам, аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр, арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр бүх нийтээрээ амарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29722
0 эможи