Хүний амь бүрэлгээд зугтсан этгээдийг 19 жилийн дараа хил дээрээс баривчлав

2016 оны 3 сарын 05
Цагдаагийн албан хаагчид олон жил эрэн сурвалжилсан гэмт этгээдийг баривчилсан тухай мэдээлэл хүргэх боллоо. Тодруулбал, Одоогоос 19 жилийн өмнө буюу 1997 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт 32 настай Э гэгч эрэгтэй цээжин тус газраа 4 удаа хутгалуулж, нас барсан байдалтай олджээ. Гэвч тухайн үед гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж чадаагүй байна. Тэгвэл эзэн холбогдогч нь тогтоогдоогүй онц ноцтой гэмт хэргийн мөрдөн шалгалт энэ хугацаанд үргэлжилсээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид 19 жилийн дараа ийнхүү илрүүлжээ.
 

 

Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн нь 1975 онд төрсөн Б гэх эмэгтэй аж. Тэрээр өнгөрөгч хугацаанд Бүгд Найрамдах Турк улсад амьдарч байгаад 2016 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад ирэхэд нь буюу хил дээрээс Цагдаагийн албан хаагчид түүнийг баривчилжээ. Өөрөөр хэлбэл цагдаагийнхан Б-г ирж байгаа талаар мэдээлэлтэй байж. Сэжигтэнг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна. Тэрээр 2000 болон 2010 онд бусдыг хутгалж гэмтээсэн гэх хэрэгт ял шийтгүүлж байсан гэх мэдээлэл байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29709
0 эможи
keyboard_arrow_up