Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

2014 оны 2 сарын 11

Ажил олгогчийн захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам амжилттай хэрэгжүүлснээр өнгөрсөн онд 7000 гаруй иргэн мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн билээ. Эл түүчээ өнөө жил ч үргэлжилж, 6000 орчим залуус мэргэжилтэй ажилтан болохоор эрдэмд шамдаж эхэллээ.

 

Тодруулбал, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалтын нээлт өнөөдөр Тээврийн дээд сургуульд болж, тус сургуулийн захирал доктор, профессор Б.Сэрвүүд, Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа, Хөдөлмөрийн яамны Техникийн боловсролын стандарт, хөтөлбөр, арга зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Дүүрэнбаяр нар оролцлоо.
Тээврийн дээд сургуулийн захирал доктор, профессор Б.Сэрвүүдийн онцолсноор тус сургуульд суралцагчид дөрвөн чиглэлээр мэргэжил эзэмшинэ. Үүнд машинист, галт тэрэгний завсарчин зэрэг нарийн мэргэжил шаардсан мэргэжлээр залуус суралцах болж байна.
Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр  ярьж байгаа энэ үед дээрх сургуульд суралцах залуусын хувьд хамгийн эрэлттэй мэргэжлээр суралцагчид болж байна. Тэд таван сарын хугацаатай суралцана, эхний хоёр сарын сургалтаар танхимд онол үзэх бол үлдсэн гурван сарыг ажлын талбарт үдэх юм. Суралцах хугацааных нь хоол, унааны тэтгэлгийг олгохоос гадна “цалинтай” сургалт гэдгээрээ онцлогтой. Нэг суралцагч сардаа 190 мянга гаруй төгрөгийг авна.“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн гол онцлог нь сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулдаг бөгөөд үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангахад хамтардаг зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
297
0 эможи
keyboard_arrow_up