ХУД-ийн Аж ахуйн нэгжүүдийн эрхлэгч, захирал, ажилчдад зориулсан сургалт болж өндөрлөв

2016 оны 3 сарын 05
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд зориулсан эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалт нь хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
 
Сургалтанд тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй болон архи, согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын захирал, эзэд, ажилчид хамрагдсан юм.
 
Сургалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих шинэчлэн батлагдсан журам”, “Тамхины хяналтын тухай хууль, Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хяналт тавих журам”-уудыг танилцуулж, Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай мэдээлэл, зөвлөгөө өгөв.
 
 
 
 
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
 
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29680
0 эможи
keyboard_arrow_up