Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагч боллоо

2016 оны 3 сарын 03

Монгол төрийн мэргэшсэн парламентчдын нэг Ц.Шаравдорж МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ирээд удаагүй байгаач Улсын ерөнхий байцаагч болов. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын байцаагч болон цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо.

Ингэснээр хяналт шалгалтын удирдамжийг батлах, холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр улсын байцаагчдыг хяналт шалгалтад татан оролцуулж гүйцэтгүүлэх, улсын /ахлах/ байцаагчийн гаргасан шийдвэрийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох болон улсын /ахлах/ байцаагчдын эрхийг олгох эрхтэй болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29606
0 эможи
keyboard_arrow_up