“Мансууралгүй ирээдүй” аян эхэллээ

2014 оны 5 сарын 14

Өсвөр үе, залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодист автахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа болон хорт зуршлын талаархи мэдлэг, мэдээллийг түгээх нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлага гараад байгаа. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Мансууралгүй ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг уг аянд хамруулж байгаа аж. Харин аяны гол зорилго нь өсвөр үеийнхэнд архи, тамхи, мансууруулах бодис, хорт зуршлын талаархи мэдлэгийг өгч, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж, залуучуудын хандлагыг өөрчлөхөд  оршиж байгаа юм.

“Мансууралгүй ирээдүй” аяны хүрээнд архи тамхи хэрэглэдэг хүүхдүүдийг олж илрүүлэн түүний хор уршгийн талаархи мэдээллийг өгч байна. Түүчнлэн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Их хотын залуусын зөв сонголт” сэдэвт уран илтгэлийн болон Дэвжээ тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Мөн аяны хүрээнд залуусын дунд гар болон фото зургийн уралдааныг зарлаад байгаа бөгөөд “Эрүүл спортлог гэр бүл” нийтийн гүйлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2960
0 эможи
keyboard_arrow_up