”Нарантуул” ОУХТөв гурван хоног ажиллахгүй

2016 оны 3 сарын 03

"Нарантуул" худалдааны төвд өчигдөр шөнө дахин гал гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл гал гарсантай холбоотойгоор тус зах нь гурав хоног хаахаар болсон байна.

Дашрамд өгүүлэхэд одоогоор галын дүгнэлт гараагүй бөгөөд шинжээчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа учир худалдаа эрхлэгчдийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. 

Түүнчлэн гал шөнийн  03:00 цагийн үед гарсан бөгөөд тус худалдааны төвийн бөс барааны хэсгийн найман эгнээ бүрэн шатсан байна. Нэг эгнээнд арав орчим лангуу байдаг бөгөөд галын улмаас нийтдээ 80 орчим лангууны бараа бүрэн шатсан гэдгийг түрээслэгчид хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29593
0 эможи
keyboard_arrow_up