Одонгийн мөнгө ЭНЭ ДОЛОО хоногт ОРНО

2016 оны 3 сарын 02

Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог.

Өөрөөр хэлбэл зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг билээ.

Тэгвэл алдарт эхчүүдийн мөнгийг энэ долоо хоногт багтааж олгох юм байна. Дашрамд сонирхуулахад улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Одонтой эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29550
0 эможи
keyboard_arrow_up