Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад хамтран ажиллана

2014 оны 5 сарын 14

Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг  ХТҮГ-ын дарга И.Нарантуяаг хүлээн авч уулзав. Уулзалтад ХТҮГ-ын ХХҮГ-ын дарга Б.Жавзанхүү, ХТБ-ын ХЗМЧБХА дарга Д.Нарангарав болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтаар хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ярилцаж дараах асуудлаар хамтран ажиллахаар санал нэгдлээ. Үүнд:

1.  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг ХАХНХ, Хөдөлмөрийн 2 сайдын хамтарсан тушаалаар  шинэчлэх, Хороог яаралтай ажиллуулж эхлэх,

2.  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2014-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх,

3.  Хөдөлмөрийн яамнаас 2014 онд хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарал хандуулж орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэст хуваарилсан байгаа нийт 170 шахам сая төгрөгийн хөрөнгийг  тухайн орон нутагт хүүхдийн хөдөлмөрийн байдалд мониторинг хийх үйл ажиллагаанд зарцуулан уг ажиллагаанд мэргэжлийн хяналт, АОЭНХ, МҮЭ зэрэг талуудыг оролцуулан хамтран  хэрэгжүүлэх талаар ойрын үед Хөдөлмөрийн яамнаас орон нутгийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан чиглэл, удирдамж өгөх,

4.  Хөдөлмөрийн төв биржтэй хамтран нийслэлд  ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14-17 насны өсвөр үеийнхний мэргэжлийн баримжааг хөгжүүлэх, зөвлөх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг өдрийн үйлчилгээнд хамруулах зэрэг 25 сая төгрөгийн өртөг бүхий ажил үйлчилгээг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлэх,

5.  Хөдөлмөрийн яам, ХТҮГ холбогдох талуудтай хамтран  6 дугаар сарын 12-ны  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Олон улсын өдрийг угтсан өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулахаар тус тус санал нэгдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2948
0 эможи
keyboard_arrow_up