НӨАТ-ын тав дахь удаагийн тохирол болж 13,688 АЗТАН тодорлоо
2016 оны 2 сарын 29
2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.
Сугалааны тав дахь тохирол өчигдөр /2016.02.28/ 19:30 цагаас болж, нийт 13,688 азтан тодорлоо. Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс хоёдугаар сарын 20-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу
.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29421
0 эможи