Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

2016 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи барунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 1-нд зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.









