Зика нян хүүхдийн уураг тархийг гэмтээж, амь насыг нь авна

Зика нян уураг тархины эд эсийг үхжүүлж, амьгүй хүүхэд төрөх учир шалтгаан болж мэднэ. Ийм дүгнэлтэд Йелийн их сургуулийн судлаачид хүрсэн байна. Америкийн эрдэмтэд Зика нян нярай хүүхдүүдийн бие махбодод айхтар өөрчлөлт оруулах чадвартай гэдгийг олж мэдэв. Тэд бразил ээжийн энэ нянгаар халдварласан амьгүй хүүхдэд задлан шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ураг уураг тархигүй байсан нь илэрсэн байна.
Энэ гажгийг гидроанэнцефалия гэдэг бөгөөд тархин дотор эд эсийн оронд шингэн бүрэлддэг билээ. Мөн амьгүй ургийн биеийн бусад хэсгүүдэд ч шингэн хурсан байжээ.
Одоогоор айхтар том дүгнэлт хийхэд эрт гэнэ. Учир нь, энэхүү судалгааны ажил зөвхөн ганцхан амьгүй ураг дээр хийгдсэн юм. Гэхдээ л түгшүүрийн харанга дэлдүүлэх нь мэдээж. Одоогоор анагаах ухаан зика нянгаар халдварласан хүмүүсийг илааршуулах тарилга, эмчилгээний арга зэргийг бүтээгээгүй байгаа. Энэ нянгаар халдварласан хүмүүсийн 80 хувь нь ямар нэгэн айхтар шинж тэмдгийг мэдэрдэггүй аж









