Улайстайн голын эхийг нийслэлийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэнэ

2014 оны 5 сарын 14

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 05 дугаар сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар Балансаас балансад шилжүүлэх тухай  /СХД-ийн 1 дүгээр хорооны Буянт манал өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх/, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, Нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2940
0 эможи
keyboard_arrow_up