Зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2016 оны хоёрдугаар сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт:14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны хоёрдугаар сарын 25-ны 20 цагаас хоёрдугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 12-14м/с хүрч ширүүсэн цасан явган шуурга шуурна. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27, 29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.









