Авто машины худалдаа эрхэлж буй иргэдтэй гэрээ хийж эхэллээ

2014 оны 5 сарын 14
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. 
 “Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байгаа. Нийт 278562 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээ, албан контор, авто экспогийн барилгын зориулалттай баригдах 23 объектийн дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын асуудлыг бие даасан эх үүсвэр барьж байгуулах, дэд станц байгуулах, шинэ суваг татах зэргээр шийдэх бөгөөд цогцолбор руу хүрэх авто замын хөдөлгөөнийг Сонсголон, Товчоо, Өвөрхангай, Дархан, Найрамдал, Нисэх, Яармагийн замуудаас гадна шинээр баригдах хурдны замтай шууд холбогдож байхаар төлөвлөсөн тул авто замын ачаалал үүсэхгүй байх давуу талтай.   
Цогцолборын авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг гэж ангилахаар төлөвлөж байгаа юм. 18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ.
Харин зогсоол эзэмших, захиалах хүсэлтэй иргэд, авто машины худалдаа эрхлэгчдэд зогсоолын төлбөрийг эргэлтийн хөрөнгөнөөсөө бус, эзэмших гэж буй зогсоолоо барьцаалан банкны зээлэнд хамрагдаж төлөх бүрэн боломжийг бүрдүүлж, энэ тал дээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогоор авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад захиалгын давуу эрх олгож өнөөдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд гэрээ хийнэ. Харин 06 сарын 02-ноос эхлэн нээлттэй захиалга авах буюу сонирхсон иргэдтэй зогсоол эзэмших “Авто зогсоол захиалан бариулах гэрээ”-г байгуулна. Гэрээг Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т хийх бөгөөд 70140011 утсаар лавлах боломжтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2939
0 эможи
keyboard_arrow_up