Урт нэртэй ТББ-аас гэрэлт зул өргөх ёслолыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ

“Сэтгэлийн амирлал” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол өнөөдөр 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна. Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна.
Зул өргөх ёслолын билет энэ сарын 04-ний өдрөөс Ачлал их дэлгүүрийн доод давхарт TB тохиролцоо-1, Улсын их дэлгүүрийн баруун талд Алтай центр-ийн доод давхарт TB тохиролцоо-2, “SUNDAY PLAZA” 1039 тоот павильон Дашчойлин хийдийн касс, МУИС-ийн 7 байрны хажууд Танан төв 202 тоот, Төв цэнгэлдэх 12-р хаалгаар тус тус худалдаалж эхэлжээ.
Харин "Урт нэртэй" ТББ-аас гэрэлт зул өргөх ёслолыг эсэргүүцсэн мэдэгдэлийг Нийслэлийн засаг даргын тамгын газар буюу хотын захирагч Э.Бат-Үүлд удаа дараа гаргаж байсан боловч ямар нэгэн албан хариу өгөөгүй жил болсон талаар тухайн мэдэгдэлд тусгасан байна. Үүний талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.









