Ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Ирэх өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 27, 29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хотод цаг агаар ямар байх вэ?
Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас бэлтгэсэн Улаанбаатар хотын ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.









