Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

2016 оны 2 сарын 26

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна

2016 оны хоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нууруудын хотгор  болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29330
0 эможи
keyboard_arrow_up