"Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь" сургалт эхэллээ
2016 оны 2 сарын 25

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2016 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад зориулан зохион байгуулж байна.
Тус сургалтаар хуульчид, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм.
“Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг боловсруулсан гарын авлага, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Нэг удаагийн сургалт хичээлийн 2 өдөр буюу 16 цаг үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29305
0 эможи