"ДЦС-4" ТӨХК – ий залуучуудын чөлөөт холбооны чуулган боллоо
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх тусгай салбар байнгын холбоо болох "ДЦС-4" ТӨХК-ийн залуучуудын чөлөөт холбооны ээлжит чуулган өнгөрсөн 2 сарын 5 – нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд "ДЦС-4" ТӨХК – ний 100 орчим төлөөлөл мөн тус компаний удирдлагууд оролцсон юм. Уг чуулганаар Залуучуудын холбооны тэргүүнийг сонгох, Залуучуудын холбооны үндсэн дүрмийг батлах, Хариуцлагын хороог байгуулж тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Тэргүүнд Ц.Батжаргал, Ж.Энхзул, С.Пүрэвсүрэн нар нэр дэвшснээс С.Пүрэвсүрэн олонхийн саналаар сонгогдсон бол Хариуцлагын хороон даргаар ХАБЭА – н инженер Ж. Лүн-Уул сонгогдлоо. "ДЦС-4" ТӨХК-ийн дэргэдэх Залуучуудын чөлөөт холбоо нь 1990 онд байгуулагдсан Өнөөдрийн байдлаар тус холбоонд 18-40 насны залуучууд хамаарагддаг бөгөөд цех, нэгж, алба, хэлтсээс сонгогдсон 12 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.










