Захиргааны ерөнхий хуулийн сургалтанд 1800 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдана

2016 оны 2 сарын 24

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүйн яамнаас нийслэлд зохион байгуулах сургалтын график гаргаж, сургалтыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай  хамтран зохион байгуулж байна. Нийслэл, нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын ажилтнуудад зориулсан сургалт 2 дугаар сарын 16-аас 3 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад нийт 9 дүүрэг, 34 байгууллагын нийт 1800  гаруй ажилтан, албан хаагчид хамрагдах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29249
0 эможи
keyboard_arrow_up