Төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгалд хяналт тавина

2016 оны 2 сарын 23

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлалаа.   
Сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно. Мөн устгасан нохой, муурны сэг зэмийг шатаах ажлыг шалган тоон судалгаа гаргах юм. Судалгааны ажлын хүрээнд  эзэнгүй нохой, муурны тархалтын судалгааг гаргаж, тухайн бүсийг хариуцсан устгалын байгууллагад мэдэгдэж, гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд шаардлага тавьж устгал хийлгэнэ.
Золбин нохой муурыг устгах талаар дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээ байгуулан хамтран ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29166
0 эможи
keyboard_arrow_up