Орон орны залуус “ Хаврын баяр”-аа тэмдэглэлээ

2016 оны 2 сарын 23

МЗХ-ноос Монголд улсад сурч, амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман,  Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Арга хэмжээг нээж МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул үг хэлсэн бөгөөд “ Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд өргөжин, “Хаврын баяр”-т оролцох оюутан залуусын нэмэгдсээр байна. Энэ нь Монголд сурч буй олон орны залуус ойртон нөхөрлөж бие биендээ тусалж дэмжих, өөрийн орны соёл уламжлалаа таниулах, суралцах чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Энэ үеэр өдөрлөгт оролцсон залуус өөрсдийн Үндэсний хувцас болон ёс заншлаа танилцуулж, урлагийн үзүүлбэрүүд сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол - Хятадын хамтарсан Найрамдал сургуулийн авьяаслаг сурагчдын “Дэнлүүтэй бүжиг”, Лаос залуусын Монголоор дуулсан “Анхны хайр” дуу нь олон хүмүүсийн талархал хүлээж байлаа.

Өдөрлөгт БНХАУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга De Bo, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга  Vatsana Vongphyla, БНАСАУ-ын Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Peak Kyong Chol, ОХУ-ын Элчин  сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Anton Postigov,  Монгол - Хятадын хамтарсан Найрамдал дунд сургуулийнзахирал Jiang Xian Mei болон Олон Улсын байгууллагын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.  

Уг “Хаврын баяр-2016” өдөрлөгийг Мони Поло банк бус санхүүгийн байгууллага дэмжин тэмцээн бүрийн ялагчдад өөрсдийн бэлдсэн гарын бэлгээ гардуулсан юм.  

 

 

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29165
0 эможи
keyboard_arrow_up