НӨАТ-ын сугалааны мөнгө энэ сарын 26-ны дотор орно

2016 оны 2 сарын 22

НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрч эхэлснээр нийтдээ дөрвөн сугалаа явагдсан. Сугалаанд азтан болсон зарим иргэдийн мөнгө дансанд нь орохгүй байгаа тухай яригдаж байна. Энэ талаар  НӨАТ-ын урамшууллын системыг хөгжүүлэх төслийн сугалаа, сурталчилгаа хариуцсан ахлах менежер Б.Болормаагаас тодруулахад “ Нэг болон хоёр дахь удаагийн тохиролд азтан болж, баримтаа баталгаажуулсан 1000 гаруй хүний мөнгийг өгч дууссан.  Харин гурав болон дөрөв дэх удаагийн сугалааны азтангуудад мөнгийг нь олгох ажил явагдаж байна.  Энэ сарын 26-ны дотор олгож дуусгахаар ажиллаж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29154
0 эможи
keyboard_arrow_up