Багануур дүүргийн нийтийн орон сууцны халаалт зогсох хугацааг хойшлууллаа
2014 оны 5 сарын 13
Цаг агаар эрс хүйтрэн цас орсонтой холбоотойгоор Багануур дүүргийн онцгой комисс хуралдлаа. Өнгөрөгч шөнө буюу 2014 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө дүүргийн онцгой байдлын хэлтэст төөрсөн, цасанд боогдсон, бензин дууссан гэх тусламж хүссэн 14 дуудлага ирсэн байна. Хэлтсийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж иргэдэд ямар нэгэн гарз хохирол учрахаас өмнө тусламж үзүүлсэн байна. Өнөөдөр хуралдсан онцгой комиссын хуралдаанаар нийтийн орон сууцны халаалтыг энэ сарын 20-н хүртэл зогсоохгүйгээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2912
0 эможи